Ковид-19

Баасан гарагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 30 сая давлаа.

7 сарын 22-нд 15 сая дахь тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд 2 дахин нэмэгджээ.

Жонс Хопкинсын их сургуулийн бүртгэлээр бол БНХАУ-ын Вуханд анхны тохиолдол батлагдснаас хойш 30,175, 496 хүрсэн байна.

Батлагдсан тохиолдлуудаас 946, 063 үхэл бүртгэгдсэн.

Хамгийн их бүртгэгдсэн орон нь АНУ 6.7 сая тохиолдлоор жагсаалтын эхэнд бичиглэж байна.

Араас нь Энэтхэг, Бразил, Орос хамгийн их халдварын тохиолдолтой улс орнууд байна. Эдгээр дөрвөн орон нийт 30 сая тохиолдлын 50 хувийг эзэлж байна. 

АНУ-д 200 мянга гаруй хүн вирусны халдвараар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 3 сарын 11-нд коронавирусыг 126 мянга хүрэх үед цар тахал гэж зарласан юм.