Ковид-19

Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүн Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 53 настай эмэгтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан нийт халдварын 97 хувийг эмчлээд байна.

Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй байна. Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тухайн хүн  есдүгээр сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна. Харин бусад шинжилгээ сөрөг буюу коронавируст халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн, 97 хувийн эдгэрэлттэй байна. 

ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусний улмаас эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл 9 хүн хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ