Топ мэдээнүүд

Газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд үнийн савалгаанд өртөх эрсдэл элбэг. Шатахууны үнэ өсдөг асуудалд арга хэмжээ авахаар зарим арга хэмжээг авахаар салбар яам ажиллаж байна. Тодруулбал, АИ-92 шатахуун дээр "хэджинг" хийхээр судалгааны ажил үргэлжилж байна. Үүний үр дүнд АИ-92 шатахууны үнийг барих боломжтой болох юм.

Манай улс иргэдийнхээ худалдан авалтын хоёр хувийг буцаан олгодог журамтай. Тэгвэл банкны зээлийн хүү ч энд багтдаг байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүүнд төлсөн мөнгөнийхөө хоёр хувийг иргэд буцаан авах зохицуулалтай. Гэтэл буцаан олголт хийх журам, хууль хоёр нь зөрчилдөж энэ асуудал таг гацсан байна. Манай сэтгүүлч энэ сэдвээр сурвалжилга бэлтгэлээ.

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 1 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 1-р сарын 19-ний Ням гарагт 19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.