Ковид-19: Дэлхий дахинд сүргийн дархлаа тогтоох үйл явц удаашралтай байна

Ковид-19 /дэлхий/
Ирэх 7 хоног гэхэд АНУ-ын хүн амын тал хувь нь ковид-19 вакцины 1-р тунд хамрагдахаар байна.
Дэлхийн хэмжээнд дархлаажуулалтын явц харилцан адилгүй. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисусийн мэдээлснээр, Даваа гарагийн байдлаар дэлхийн вакцины хангамжийн 83 хувийг чинээлэг орнууд хүлээж авсан байна.

Израил, АНУ, Их Британи дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж байна. Израил гэхэд өнгөрсөн оны 12 сараас хоёрдугаар сар хүртэл ердөө хоёр сарын хугацаанд хүн амынхаа тал хувийг хамруулсан бол Их Британи нэг сарын дараа гэхэд хүн амынхаа 75 хувийг вакцинжуулсан байх болно.

Харин Египет, Өмнөд Африк зэрэг олон оронд дархлаажуулалт бараг 10 жил үргэлжлэхээр удаан явцтай байна.

Халдварт өвчний тархалтын судлаач нар "Сүргийн дархлаа тогтооход хүн амын 75 хувийг хамруулсан байх хэрэгтэй" гэж тогтоосон. Энэ тохиолдолд коронавирус хүнээс хүнд хялбар тархах боломжгүй болно" гэж үзэж байна.

Ихэнх орнуудын хувьд энэ зорилгод хүрэхэд хол. Тухайлбал, Япон Улсад өдөрт 110 мянган хүн вакцинд хамрагдаж байна, энэ хурдаар бол хүн амын тал хувьд хүрэхэд 8 сар болно, 75 хувьд бол хоёр жилийн хугацаа орно. Өмнөд Солонгост мөн адил 75 хувийн дархлаажуулалтад хүрэхэд жил гаруйн хугацаанд үргэлжлэхээр байна.

Тэгэхлээр дэлхийн хэмжээнд сүргийн дархлаа тогтоох нь хэдэн жилийн асуудал болох төлөвтэй. Үүний гол шалтгаан нь вакцины хангамж дутагдалтай байгаа асуудал юм. Чинээлэг орнуудын хувьд цар тахлын эхэн үед вакцины үр дүн аюулгүй, үр ашигтай эсэхээс үл хамааран аль хэдийн эмийн компаниудттай гэрээ байгуулсан юм.

Гэтэл ядуу буурай орнууд харин ингэж чадаагүй учир дотооддоо үйлдвэрлэж буй Хятад, ОХУ-аас нөөц хангамж хүлээж байна.

Харин дундаж орлоготой орнуудад вакцинжуулалтын хурд дунд зэрэг байна.

Эх сурвалж: BusinessInsider