Ерөнхийлөгчийн хориг цаг хугацааны хувьд хожимдсон гэж үзэн байнгын хороо хүлээж авсангүй

Ерөнхийлөгч

Өнгөрсөн оны 12 р сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёр заалт үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц дүгнэлт гаргасан. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч энэ оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Тэгвэл төрийн тэргүүн энэ сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  бүхэлд нь хориг тавьсан нь цаг хугацааны хувьд хожимджээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор сөрөг хүчин болоод зарим хуульчид сонгуулийн хуулийг эрх баригч нам нэр дэвшигчдээ зориулан өөрчилсөн гэх асуудлыг сөхсөн. Тэгвэл хэдий УИХ-д олонх хэдий ч үндсэн хуулийн заалтыг хасч ерөнхийлөгчийн сонгуулийн  хууль өөрчилсөн зүйл огт байхгүйг гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцоллоо.

Ерөнхийлөгчийн Хоригийг  УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хоригийг хэлэлцэх үеэр байнгын хорооны дарга хэлэхдээ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ерөнхийлөгч хориг тавьсан бол тухайн заалтууд түдгэлзэх байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хориг тавьсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн үйлчлэл хүчин төгөлдөр гэсэн юм.