Эдийн засаг

Монгол улс FATF-ийн саарал жагсаалтад ороод байна. Энэ дуулианаар валютын ханш өссөн, банкуудын гадаад гүйлгээ зогссон, доллар солиулах лимит тогтоосон зэрэг мэдээлэл байгаа юм. Харин Монголбанк арай өөр тайлбар хэллээ. Саарал жагсаалтад багтснаар арилжааны банкуудын үйл ажиллагаа нарийн хяналтад орж зардал нь бага зэрэг өснө. Өөрөөр бол иргэдэд ямар нэгэн чирэгдэл учрахгүй гэдгийг онцолж байна. 

2017 онд APG буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэл байсан тул 2017 оноос эрчимтэй хяналт орсон байдаг. Энэ хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин хангалтгүй байсан нь энэ жагсаалтад дахин ороход хүргэсэн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Монгол улс хоёр дахь удаагаа “Саарал” жагсаалтад багтсан нь банкуудын үйл ажиллагаа болон, иргэдийн гадаад валютын урсгалд өөрчлөлт гарч, эрсдэл учрахгүй гэдгийг Монгол банкнаас албан ёсоор мэдэгдээд байна.

Харин

1.“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” 

2.“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3. “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

4. “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг Монгол Улсад шууд хэрэгжүүлэх шаардлагатайг үүрэг болгоод байгаа гэдгийг Монгол банкны дэд ерөнхийлөгч хэлж байна.Түүнчлэн мөнгө угаах болон террризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар “ Саарал” жагсаалтаас гарах боломжтой гэж байна. Манай улсын  хувьд FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж,  төлөвлөгөөг биелүүлэх нь улс төрийн өндөр түвшний амлалт гэдгийг хэллээ.