Индонези: Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй 4 жуулчныг албадан гаргахаар болжээ

Ковид-19 /дэлхий/

Индонези Улсад коронавирусниы нөхцөл байдал хүнд байгаа. Энэ зуур 7 сарын 12-ны Даваа гарагт гадаадын дөрвөн жуулчныг халдвар хамгааллын дэглэм зөрчсөн шалтгаанаар Бали арлаас албадан гаргахаар болжээ.

ОХУ-ын иргэн өнгөрөгч Пүрэв гарагт Бали аралд ирэхдээ коронавирусний илрүүлэг шинжилгээгээр эерэг гарсан боловч тэрээр тэр өдөр нь тусгаарлагдах ёстой зочид буудлаас оргосон байна. Түүнийг одоо Бали арлын нийслэл хот Денпасарт тусгаарлах байранд байлган эмчилж байгаа. Эдгэрэнгүүт нь албадан гаргах гэнэ. 

Нөгөө гурван жуулчин нь олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй учир мөн албадан гаргахаар болжээ.

АНУ, Ирланд, ОХУ-ын аялагчдыг  цагаачлалын оффисын саатуулах байранд авчран тус тусынх нь эх орон руу нь нислэг гарахыг хүлээж байгаа юм байна. 

 

Эх сурвалж: BBC