Баян-Овоо сумын соёлын төвийг бүрэн засварлаж дуусжээ

Нийгэм

Улсын тэргүүний Хэнтий аймгийн Баян-овоо сум соёлын төвөө шинэчлэн засварлаж, орон нутагт соёл урлагийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой болж байна.

1960-аад оны үед баригдсан дээрх соёлын төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилжээ. Өмнө нь насжилт өндөртэй болсон учраас соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад олон хүндрэлүүд гардаг байсан байна. Цаашид тус сумын соёлын төвийг жишиг соёлын төв болгохоор орон нутгийн удирдлагууд зорьж байна. Сумын соёлын төвд соёл урлагийн үйл ажиллагаа явуулахаас гадна номын сан, орон нутаг судлалын танхимыг бий болгох юм.