Эдийн засаг

Газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд үнийн савалгаанд өртөх эрсдэл элбэг. Шатахууны үнэ өсдөг асуудалд арга хэмжээ авахаар зарим арга хэмжээг авахаар салбар яам ажиллаж байна. Тодруулбал, АИ-92 шатахуун дээр "хэджинг" хийхээр судалгааны ажил үргэлжилж байна. Үүний үр дүнд АИ-92 шатахууны үнийг барих боломжтой болох юм.

Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийх бэлтгэл ажлыг УУХҮЯ хангаад байна. Тиймээс гэрээ байгуулах эрхийг салбар хариуцсан сайдад олгожээ. Тус гэрээг байгуулснаар АИ-92 шатахууны үнэ тогтворжих, улмаар инфляцид дарамтад учрах эрсдлийг бууруулах боломжтой юм.

Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлэхийг албаныхан хэлж байна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох боломжтой гэж харж байгаа юм.