Эдийн засаг

Шалгагдаж байгаа 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн баримтыг Татварын ерөнхий газраас эрсдэлтэй гэж үзсэн учраас шалгаж байгаа гэж мэдэгдлээ. Эдгээр иргэдийн дунд нэг өдрийн дотор шатахуун түгээх станцаар 16 удаа үйлчлүүлж 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн тохиолдол байгаа юм.  Эрсдэлтэй гэж үзсэн худалдан авалтын баримтаас үүдэн зарим иргэдийн И-баримтын мөнгөн дүн буурчээ. Энэ нь таны буцаан авах мөнгө алга болсон гэсэн үг биш. Харин Татварын ерөнхий газраас шалгаж байгаа баримтын хэмжээ гэсэн үг юм байна.

Энэ жилийн хувьд 900 мянга орчим иргэн НӨАТ-ын буцаан олголтоо авна.  Эдгээр иргэдийн мөнгийг Татварын ерөнхий газар энэ долоо хоногт Сангийн яам руу шилжүүлж яам 45 хоногийн дотор шийдэх ёстой гэсэн тайлбарыг өгч байна. Хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн иргэд байгаа учраас системийн сайжруулалт хийж байгаа гэж байна. Мөн НӨАТ-ын баримт өгдөггүй зах худалдааны төвүүд, жижиг дэлгүүрүүдийг хамруулахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн сугалааны урамшуулалгүйгээр хувиа авъя гэсэн иргэдийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өглөө.

НӨАТ-ын баримт бүртгүүлэх апп гарсантай холбогдуулан анх бүртгүүлсэн 595 хүн одоо саяын босго давжээ.  Иргэдийн баримт бүртгүүлэх идэвхи нэмэгдсэн учраас И-баримтын системийг сайжруулж үнийн дүн зөрүүтэй, аж ахуйн нэгж илгээгүй гэх баримтуудыг иргэд өөрсдөө апп-аасаа шууд засах боломжийг бүрдүүлсэн байна. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын баримтын буцаан олголтыг хурдан шуурхай олгох үүднээс хянах ажиллагааг сайжруулж Сангийн яам руу энэ долоо хоногт шилжүүлэх нь.

ФЭЙСБҮҮК ШУУД