“Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнд Энэтхэг Улсын гоо бүсгүй Гарнааз Сандху тэргүүллээ

Үйл явдал

“Ертөнцийн гоо бүсгүй-2021” олон улсын тэмцээний тэргүүн байрыг Энэтхэгийн гоо бүсгүй эзэлжээ.

Израилийн Эйлат хотод болсон 70 дахь удаагийн “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнд дэлхийн 80 улс орноос гоо бүсгүйчүүд оролцож, Энэтхэгийн гоо бүсгүй Гарнааз Сандху тэргүүлэн титмийг эзэн болжээ. 

Эйлат хотноо болсон “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулах 2021 оны тэмцээний шилдэг 16 бүсгүйн хооронд сүүлийн шатны шалгаруулалт явагджээ. “Ертөнцийн гоо бүсгүй-2021” тэмцээний ялагчаар Энэтхэг улсын оролцогч, 21 настай Гарнааз Сандху шалгаран эрдэнэсийн чулуу бүхий титмийн эзэн болжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, эмэгтэйчүүд сайн боловсрол мэдлэг олж аван, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх ёстой гэж үздэг бүсгүй йога, бүжиг болон морин спортоор хичээллэдэг, хоол хийх, шатар тоглох дуртай гэнэ. Сандху “Ертөнцийн гоо бүсгүй”-н тэмцээнд тэргүүлсэн Энэтхэгийн 3 дахь гоо бүсгүй болжээ. Гарнааз Сандхутай сүүлийн шалгаруулалтад Парагвай улсын гоо бүсгүй Надя Феррейра үлдэж, эхний 3 байрыг Өмнөд Африкийн Лалела Мсване хумьсан байна.