Эдийн засаг

Хуулийн хүрээнд Төв банкны зүгээс Арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцож, зээлийн хүүгээ түр зогсоох, аль эсвэл царцаахыг шаардах боломжгүй гэлээ. Харин арилжааны банкууд онцгой дэглэмтэй энэ үед харилцагч нартайгаа ярьж тохиролцоод зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах, нэг ёсондоо тухайн аж ахуй нэгж дотоод зохицуулалт хийх л боломжтойг Төв банкны удирдлага онцоллоо.

МОНГОЛБАНК: АРИЛЖААНЫ БАНКУУД ХАРИЛЦАГЧТАЙГАА ТОХИРОЛЦООД УЯН ХАТАН ХАНДАХ БОЛОМЖТОЙ 

УИХ-ын зарим гишүүд, иргэний нийгмийн зарим байгууллагууд онцгой дэглэм тогтоосон энэ үед арилжааны банкуудын зээлийн хүүгээ зогсоохыг шаардсаар байгаа. Тэгвэл энэ ажил төр дур мэдэх оролцох боломжгүй, бүх зүйл хуулийн зохицуулалттай болж таарлаа. Харин өчигдрөөс эхлэн зарим банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн группууд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулж, зарим харилцагч нарынхаа хүсэлтийг дагуу нэгээс хоёр сараар эргэн төлөлтөө хойшлуулсан байна. Тэгэхлээр арилжааны банкууд ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ үед зээлийн хүүгээ түр зогсоох, царцаах боломж ч байгаа юм. Мөн арилжааны банкуудын зээлийн хүү түр зогссон үед, иргэдийн банкин дахь хадгаламжийн хүү ч мөн зогсох ёстой эдийн засагчид хэлж байна.