Эдийн засаг

Зээл, зээлийн хүү төлөлтийг 90 хоногоор сунгах шийдвэрт банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод мөн багтаж байгаа. Тэдний зарим нь төрийн шийдвэрийг хэрэгжүүлж, зээлдэгч нарынхаа гэрээг шинэчилж эхэлжээ. Иргэдийн хувьд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард хамрагдах эсэхийг хамгийн их асууж байна. Энэ талаар санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авлаа.

Бизнесийн болон болон хэрэглээний зээлийн төлөлтөд 90 хоногийн хугацаатай зохицуулалт хийсэн тухай мэдээлэл одоогоос хоёр хоногийн өмнө иргэд, олон нийтэд хүрсэн. Харин энэ зохицуулалт хэрэгжиж эхлэх тушаал, шийдвэр ирэх долоо хоногоос эхлэхийг Монгол банкнаас мэдээллээ. Одоогоор банкуудын холбоо болон арилжааны банкуудад тушаал, шийдвэр эхнээсээ очиж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар банкуудын төв оффист мэдээлэл очсон боловч салбарууд дээр тушаал шийдвэрийг нэгдсэн байдлаар хүргээгүй байгаа тул зээлдэгч нарт тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Харин ирэх долоо хоногоос эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах зохицуулалтыг албан ёсоор эхлүүлэх юм байна.

Банкнаас иргэдэд олгож байгаа нийт зээлийг нэгдсэн агуулгаар нь хэрэглээний зээл гэнэ. Өөрөөр хэлбэл цалин барьцаалсан, автомашин барьцаалсан зээл мөн ипотекийн, кредит картны гээд энэ бүгд хэрэглээний зээл гэсэн ангилалд хамаарах юм. Эдийн засгийн эрсдэл үүсээд байгаа  энэ цаг үед хугацаа хэтэрсэн зээл 2 сарын сүүл үеийн статистик мэдээллийг харахад нэг сарын дотор 12.4 хувиар өссөн. Цаашид ч өсөх магадалалтай байх учраас Монгол банкнаас арга хэмжээ авч байгаа гэлээ.

Монгол банкнаас арилжааны банкуудад зохицуулалт хийх боломжтой. Харин банк бус санхүүгийн байгууллага, хадагаламж зээлийн хоршоо зэрэгт Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хийх боломжтой юм. Ломбардыг зохицуулах боломжгүй байна.  Мөн иргэн хооронд байгуулсан гэрээний зээлийг талууд өөрсдөө харилцан тохиролцох хэрэгтэй юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ