“Бээжин-2022” олимпийн наадмын үеэр үйлчилгээний ажилд робот дайчилж байна

Спорт

Хятадын нийслэл Бээжин хотноо болох “Бээжин-2020” Өвлийн Олимпийн наадмын үеэр үйлчилгээнд роботууд ашиглахаар төлөвлөж байна. Олимпийн наадмын хэвлэл мэдээллийн төвийн кафед зөөгч үйлчлэгч нарын оронд роботууд үйлчлэх гэнэ. 

“Бээжин-2020” Өвлийн Олимпийн наадмын үеэр олон улсынхэвлэл мэдээллийн төвийн кафед зөөгчийн оронд роботууд ажиллаж байна. Цар тахлын халдварын улмаас Олимпийн наадмын үеэр гадны хэвлэл мэдээллийн ажилтнуудад хэвлэл мэдээллийн төвийн кафед роботууд үйлчилж байгаа юм. Дүүжин-лабиринт маягаар тохижуулсан кафед тусгай хаалт бүхий хоолны ширээний ард суусан хүнд хоолны захиалга болоод хүргэлтийг нь роботууд хийх юм. Хэрвээ урт удаан өдрийн дараа алжаалаа тайлахаар коктейль уухыг хүсвэл мөн л робот бартендер үйлчлэх юм.