Фэйсбүүк хэрэглэх хүний тоо сүүлийн 18 жилд анх удаа буурчээ

Технологи-360

Фэйсбүүкийг эзэмшигч “Мета” технологийн компанийн хувьцаа Пүрэв гарагт 230 тэрбум доллар хүртэл унасан талаар мэдээлжээ.

Сүүлийн улирал дахь санхүүгийн тайлан нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан учир хувьцаа 24.6 хувиар унасан байна. Үүнээс гадна сүүлийн 18 жилд анх удаа Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэгчдийн тоо буурсан талаар Мета-гаас мэдэгджээ.

Мөн Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харахад Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хөрөнгө 31 сая доллараар буурчээ.