Эдийн засаг

Дэлхий даяар коронавируст халдвар тархсанаас үүдэн олон өөрчлөлт гарч байгаа. Тодруулбал АНУ-ын газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах руу орсон нь олны анхаарлыг татаад байна. АНУ-ын газрын тосны жишиг болох “West Texas Intermediate (WTI)”-д 120 тонн газрын тосны үнэ 37.63 доллар хүртэл бууржээ.

Гэхдээ энэ нь Монгол улсад нөлөөлөхгүй гэдгийг албаныхан хэллээ. Учир нь бид Сингапурын биржээс газрын тосоо нийлүүлдэг байна.

Дахин шатахууны үнэ буурах эсэх нь удахгүй шийдэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл "4 сарын 25-наас Рос нефтийн зүгээс бидэнд мэдээлэл өгнө. Тавдугаар сард манай улсад нийлүүлэгдэх бүтээгдэхүүний тонн тутмын үнийг өгнө. Үүнийг харгалзан үзээд, үнэ өртгийг нь тогтооно" хэмээн АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ. Мөн 7 сараас нефтийн үнэ сэргэж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс одоо худалдаалагдаж байгаа шатахууны үнийг тогтвортой барихад чиглэн ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.