ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.05.30/ Наран ургах, шингэх 04:59-20:41

Зурхай

2022.05.30, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30. ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.05.30, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.59-20.41

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.