Эдийн засаг

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг саарал жагсаалтд оруулсан. Манай улс тавьсан 6 даалгаврыг бүрэн биелүүлсэн. Тиймээс 9 сард газар дээрх шалгалтын баг ирж  хяналт тавьснаар бид саарал жагсаалтаас гарна хэмээн Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Монгол Улс бүхий л шатандаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд онцгойлон ач холбогдол өгч, төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны үр дүн ийнхүү саарал жагсаалтаас гарах боломж бүрдсэн болохыг Монгол банкнаас онцоллоо. Тиймээс 4 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь шалгах баг ирж бидний гүйцэтгэлийг шалган саарал жагсаалтаас гаргана гэдгийг хэлж байна.

Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тууштай тэмцэж, УИХ-аар шаардлагатай 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хийж, баталсан нь ихээхэн нөлөөлснийг тодотголоо. Өмнө нь манай улс 2011 ондсаарал жагсаалт”-д орж байсан бөгөөд даалгавраа 32 сарын хугацаанд биелүүлж байсан юм. Дэлхийн бусад орнууд энэхүү жагсаалтаас гарахад дунджаар 3.5 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Харин энэ удаад 6 даалгаврыг 7 сарын хугацаанд биелүүлж чадсан байна.