ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.29/ Наран ургах, шингэх 06:06-19:41

Зурхай

2022.08.29, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.29, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.06-19.41

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.