Эдийн засаг

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 он болон 2020 онуудад өмнөх оноос саарна. Гэхдээ тогтворжино гэж судлаачид үзжээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт 2018 оноос бага зэрэг буурч, энэ онд 6.7 хувь, харин 2020 онд 6.1 хувь болно гэж таамаглажээ. Дотоод эрэлт өсч, уул уурай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн заасгийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Жилийн сүүлийн хагас БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

ДЕКЛАН МАГИЫ - АХБ-НЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОГЧ БА АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ Орчуулга: БНХАУ, АНУ хоорондын худалдааны сөргөлдөөн нь энэ жил болон дараа жил үргэлжилсэн тохиолдолд бүсийн эдийн засагт, мөн дэлхий нийтэд нэлээн тодорхойгүй байдлыг бий болгоно. Хөгжингүй улс орнууд болон ер нь товарын зах зээлд сөргөөр нөлөөлөх магадлал байна гэж үзэж байна. Санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл нь нэлээд бодитой байна. Тэгэхээр хөгжиж буй Азийн хувьд эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэх  боломжуудыг эрэлхийлсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ нөхцөлд явагдана. Тийм учраас иргэдэд үзүүлэх нийтийн аж ахуйн үйлчилгээ болон амин чухал үйлчилгээний хүртээмж чанарын асуудалд Азийн улс орнууд нэлээд анхаарах шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Монгол улсын хувьд эдийн засаг 2019 оны эхний хагаст гүйцэтгэл өндөртэй байж, 7.3 хувиар өссөн. Дотоод эрэлт огцом өссөн. Барилгын салбарын өсөлт сайн байсан. Уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт их байсан. 2019 оны 2-р хагаст өсөлт яльгүй саарч, 2020 онд үргэлжлэн буурахаар байна гэж тайланд дурдсан. Манай улсын эдийн засгийн хувьд дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байгаа юм. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байж, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлдэх төлөвтэй байгааг онцолж байлаа. Монгол улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна гэлээ. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байгааг судлаачид онцолж байсан юм.