ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.04.04/ Наран ургах, шингэх 6:24-19:26

Зурхай
2021.04.04, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22.  ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР.  ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2021.04.04, Ням гараг
Наран ургах шингэх: 06:24-19:26
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.