Топ мэдээнүүд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн байгууллагын тооцооллоор халдварын тохиолдол энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхэнд оргил үедээ хүрнэ. Иймд хичээлийг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийслэлийн Боловсролын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг. 

Дэлгэрэнгүй ...

 БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар: "УОК-оос ЗГ-ын хуралдаанд танилцуулсны дагуу сургууль, цэцэрлэг, МСҮТ, их, дээд сургуулийн амрах тов гарсан. Энэ сарын 10-аас эхлээд амарч байгаа.

Дэлгэрэнгүй ...

Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга: "Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна.

Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа.

Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна" гэлээ. 

 

Нийслэлд байх их дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр болсныг БШУ-ны сайд мэдэгдсэн. Тодруулбал, Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль байгуулахаар болоод байгаа юм. Үүнийг дагаад тус аймгийг зорих хүний тоо, хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэнэ. Тэгвэл Дархан-Уул аймаг үүнд бэлэн байгаагаа илэрхийллээ.  

Дэлгэрэнгүй ...
Advertisement