Халдвар нэмэгдэж, байдал хүндэрвэл 4 өдөр танхимаар, 10 өдөр зайнаас сургалт явуулна

Боловсрол

Нэг сурагч өвдсөн тохиолдолд тухайн ангийг 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн халдварын тохиолдол эрс нэмэгдэж дельта вирусын шинэ давалгаа үүсэх эрсдэлтэй байгаа. Дельта вирус нь хурдан хугацаанд олон хүнийг өвчлүүлэхээс гадна өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл энгийн мутацийг бодвол 2-3 дахин их. Ийм үед хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул халдварын тархалт нэмэгдэж, байдал хүндэрвэл ерөнхий боловролын сургуулиуд 4:10-ын хөтөлбөрт шилжинэ гэлээ.

9-р сарын нэгнээс сурагчид 5:9-ийн хөтөлбөр буюу таван өдөр танхимд хичээллээд 9 өдөр зайнаас сургалт авах бол 4:10 хөтөлбөр нь танхимын хичээлийг 4 хоног болгон бууруулах

гэлээ.

Цэцэрлэг болоод ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 20-25 хүүхэд суралцана. Танхимын хичээлийг нэг хүүхдэд ноогдох талбай 1.5 м байхаар зохицуулжээ. Сургуулийн сурагчид болоод багш ажилчид амны хаалттай байх бол цэцэрлэгийн хүүхдүүд амны хаалтгүй байх юм. Нэг ангид нэг хүүхэд өвчилсөн тохиолдолд тухайн ангийг 14 хоногийн зайн сургалтад шилжүүлэхээр болжээ.

Цаашид халдварын тархалт шар ногоон түвшинд буюу бага нөхцөлд танхимын сургалтыг тогтмол явуулна. Харин улбар шар болоод улаан түвшинд шилжвэл танхимын болон зайн сургалтыг хослуулан хичээл сургалтын үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй явуулна гэдгийг албаны хүн онцолж байна.