Технологи

Жеф Безос өөрийн сансрын компани болох Blue Origin - "Цэнхэр сурвалж”-ийн бүтээсэн пуужингийн хөлгөөр анхны багийн бүрэлдэхүүнд багтаж нисэх гэнэ. Нислэгийг тэрээр Амазоны боссын албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс 15 хоногийн дараа буюу 7 сарын 20-нд төлөвлөжээ.

Блүү Орижин компаний хэлж байгаагаар Жеф Безосын дүү Марк Безос мөн хамт нисэх юм байна. 

57 настай Безос Даваа гарагийн өглөө Инстаграм хуудсандаа 

"Би 5 настай байхаасаа сансарт аялахыг мөрөөддөг байсан. 7 сарын 20-нд би дүүгийнхээ хамт аялалд гарна. Хамгийн сайн найзтайгаа хамгийн гайхалтай аялал байх болно"

гэж пост оруулжээ.

Бүх зүйл төлөвлөснөөр болбол, өдгөө 187 тэрбум ам.долларын цэвэр орлоготой дэлхийн хамгийн баян хүн гэгдэх Безос сая сая ам.долларыг пуужингийн технологийг хөгжүүлэхэд зарцуулсан анхны задгай сансрын тэрбумтан болох юм. 

Харин Элон Маскийн хувьд түүний SpaceX нь дэлхийн тойрог замд орох хүчин чадалтай ч хараахан задгай сансрын аяллыг хийгээгүй, харин төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

Блүү Орижин нь зургаан жилийн туршид өргөн хүрээтэй, нууц туршилтууд явуулж байсан, өнгөрөгч 5 сард анхны зорчигчдоо суулгахаар бэлтгэж байгаагаа зарласан. 

Безосын аялах сансрын аяллын нэг тийз яг ямар үнэтэй болохыг зарлаагүй ч нэг суудал нь одоо яг явагдаж буй нэг сарын хугацаатай дуудлага худалдааны ялагчид хадгалагдаж байгаа гэнэ. Дуудлагын үнэ Даваа гарагийн байдлаар 2.8 тэрбум ам.доллар хүрээд байна. 

Блүү Орижин компанийг Безос 2000 онд байгуулсан. Хэдэн арван туршилтын нислэгүүдийг зорчигчгүйгээр Техасын хөдөө газарт хийж байсан байна. 

Безос Амазоныг 1994 онд байгуулж байсан. Эцэг эхээсээ 250 мянган ам доллар авч,  анх онлайн номын худалдааны сайт явуулж байсан юм.

 

Орчуулсан эх сурвалж: CNN