Боловсрол


Олон улсын Менделеевийн химийн олимпиад цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Дэлхийн хамгийн анхны олон улсын химийн олимпиад гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд Орос, Хятад, Румын, Украин гэх зэрэг дэлхийн чансаа өндөртэй орнуудаас олон сурагч оролцдог учир медалийн болзол хангахад хэцүү гэгддэг. Тэгвэл Олон Улсын Менделеевийн Химийн 55 дугаар олимпиадад Монгол Улсын шигшээ баг  тун амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртлээ. Олимпиадад Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүүжин мөнгөн медаль, Хобби сургуулийн 11б ангийн сурагч A.Ирмүүн хүрэл медаль хүртсэн байна.  Энэхүү олимпиадад 30 гаруй орны 145 сурагч өрсөлдсөн байна.