Эрүүл мэнд

 Форумын үеэр АНУ, Канад, БНХАУ, Монгол орны 10 гаруй эрдэмтэн Монголын төр засаг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд Түмэн шувуут компанийн хувьцаа эзэмшигчид  харилцагч түншүүд, Дэлхийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргасан инновацийг Монгол улсад нэвтрүүлэн нутагшуулж байгааг талархалтайгаар хүлээн авсан юм.

 Тодруулбал Түмэн шувуут компани АНУ-ын томоохонкомпани болон эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн олон сарын нөр их хөдөлмөр туршилт судалгааны дүнд Монгол хүний биед дутагддаг Органик омега 3, селен, иодын өндөр агууламжтай өндгийг гарган авсан байна.

Олон улсын инновацийн форум нь дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид үйлдвэрлэгчдийн ХАА салбарт гаргаж байгаа Инновацийг танилцуулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг юм.