Эрүүл мэнд

Дотооддоо вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн ам, эрүүл мэндийн салбарын хэрэгцээг хангадаг байсан 1933 онд байгуулагдсан Биобэлдмэл бүүр хаагдаад 10 орчим жилийн дараа дахин үүд хаалга нээлээ. Ингэснээр одоо импортоор орж ирдэг өндөр үнэтэй бүүр тодруулбал элэгний болон бусад хавдрууд, мэс заслын дараах, төрсний дараах цус алдалт, осол гэмтэл, түлэгдэлт, бөөрний дутагдал зэрэг өвчнүүдийн үед уураг нөхөх зорилгоор хэрэглэдэг альбумины хэрэглээний 25-30 орчим хувийг хангах, хямд үнээр ард иргэдэд хүрэх боломжтой болж байна.

1932 онд Хүн амаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх зорилготой ариун цэвэр бактерийн институт нэртэйгээр био бэлдмэлийн үйлдвэр үүд хаалгаа нээж 1933 онд 98000 хүн/тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргаж 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж чадсан Азийн анхны улсаар бүртгэгдсэн түүхтэй. Мөн 1955 онд  сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс,  1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн, аминокровин, 1981 оноос эхсийн цусийг ашиглаж хүний хэвийн иммуноглобулин, гистаглобулин, 5%, 10%-ийн альбумин, 1990 оноос хойш стафилококкын эсрэг иммуноглобулин, шиллэг эд, балнадын вакцин, балнадын нян залгиур, антибиотикийн зээрэнцэг, колибактерин, бифэм, мөнгөжүүлсэн уусмал үйлдвэрлэж байгаад 2010 онд бүүр хаагджээ. У.Хүрэлсүхийн ЗГ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санаачлан гарган Үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн урсгалыг эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэн засварлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг хүчин чармайлтын үр дүнд үйлдвэрийн үйл ажиллагааг эргэж сэргээх боломж бүрдэж өнөөдөр дахин үүд хаалгаа нээлээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар импортын, өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, ард иргэдийн хэрэгцээг хангаж байна.  Тухайлбал, элэгний болон бусад хавдрууд, мэс заслын дараах, төрсний дараах цус алдалт, осол гэмтэл, түлэгдэлт, бөөрний дутагдал зэрэг өвчнүүдийн үед уураг нөхөх зорилгоор хэрэглэдэг альбумины хэрэгцээ  г.м... Тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд Монгол улсын нийт альбумины хэрэглээний 25-30 орчим хувийг хангах боломжтой. Нэг бүрийн үнэ нь импортын бүтээгдэхүүний зах зээлд гаргаж буй үнээс 10%-30% -иар хямд борлуулах боломжтой юм байна.