Эрүүл мэнд

Төрийн соёрхолт, Эрүүл мэндийн салбарын анхны ардын эмч Пүрэвийн нэрэмжит дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 9 жилийн ойд зориулсан сургалт боллоо. Уул уурхайн салбарт ажиллагсдын дунд түгээмэл байдаг уушгины өвчлөлийг эрт оношилоход эмч нарын ур чадвар чухал. Тиймээс 18 аймаг 3 хотын эмч нар сургалтад хамрагдан сертификатаа гардан авлаа.  

Дэлхийн олон оронд мэргэжлээс шалтгаалсан нийт өвчний дотор 40-70% г эзэлж байгаа нь тухайн орны аж үйлдвэрийн төрөл бүрийн салбарт үйлдвэрлэлийн явцад тоосжилт ихээхэн үүсч буй явдалтай холбоотой гэж мэргэжилтэнгүүд тайлбарладаг. Үйлдвэрийн тоос нь эх үүсвэр, бүтэц, физик-химийн шинжчанар, найрлага, жин, нунтагшил, хатуу зөөлөн, уусах чанар, цахилгаан цэнэгжих зэрэг байдлаараа олон янз байдаг байна. Манай улсын хувьд энэ төрлийн өвчлөл сүүлийн жилүүдэд ялангуяа уул уурхайн салбарт нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Хөдөлмөрийн нөхцөл, тухайн хөдөлмөрийн процессын онцлог зэргээс шалтгаалан хүний биеийн эрүүл мэндэд үзүүлэх хортой, тохиромжгүй нөлөөллүүдийн улмаас үүсдэг мэргэжлийн олон төрлийн өвчнүүдийн дотор манай улсад УТӨ 70 орчим хувийг эзэлж байна.Тиймээс энэ өвчний эрт илрүүлэлтийн үед зайлшгүй шаардагдах дүрс оношлогоо, ялган оношлогооны лавлагаа төв байгуулагдсаны 9 жилийн ойд зориулан энэ чиглэлийн эмч нар 2 дахь жилдээ нарийн сургалтанд хамрагдлаа.

Эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд урьдчилан сэргийлэх ба цагүеийн үзлэг чухал байр эзэлдэг. Үйлдвэрийн тоостой нөхцөлд шинээр ажилд орогсдод эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж цээжний зураг авах болон бусад шаардлагатай шинжилгээ хийх, тоостой нөхцөлд ажиллахыг хориглосон өвчтэй хүмүүсийг уг нөхцелд ажиллуулахгүй байх, тоостой нөхцлийн ажилчдыг 6 cap тутамд цаг үеийн үзлэгт оруулж жилд нэг удаа рентген шинжилгээ хийж ердийн болон мэргэжлийн өвчтэй илрэгсдийг диспансерийн хяналтанд авч эмчлэх эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх ажлыг тууштай явуулж байх нь онцгой чухал ач холбогдолтой байдаг байна. Сургалтанд 18 аймаг 3 хотын 250 гаруй эмч нар хамрагдлаа.