Эрүүл мэнд

ДОХ-ыг устгах ажлыг дэлхий нийтээр эрчимжүүлж 2020 он гэхэд илрүүлэлт, эмчилгээ, үр дүнг 90 хувьд хүргэх 90, 90, 90 зорилттой ажилласаар ирсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд ДОХ өвчний илрүүлэлт 79 хувь, эмчилгээ 62 хувь, үр дүн 53 хувьтай байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Харин манай улсын хувьд ДОХ-ын илрүүлэлт 38 хувь, эмчилгээ 87 хувь, эмчилгээний үр дүн 79 хувьтай байгаа нь дэлхий нийттэй харьцуулахад амжилттай, үр дүнтэй байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.  Мөн манай улсад  ДОХ-ын халдвартай 17 эхээс 25 эрүүл хүүхэд төрсөн нь томоохон амжилт гэдгийг салбарынхан тодотгож байна.

Монгол улс нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг амжилттай тогтоож байгаа ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай хэвээр байгааг ДЭМБ-аас онцолж байна. Имйд халдварын эрт илрүүлэлт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэн хүн бүрийн оролцоо чухал байгааг ярьж байна.

СЕРГЕЙ ДИОРДИЦА - ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: Эрт илрүүлэлт хамгийн чухал. Төр, иргэний нийгмийн байгууллага, иргэн хүн бүрийн оролцоо нэн чухал байна. Ялангуяа, орон нутгий түвшинд, эрүүл мэндийн анхан шатанд ХДХВ-ын халдварыг илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх хэрэгтэй. Хүний алтан амийг аварч, шинэ халдварыг таслан зогсооход эмчилгээ, урьдчилан сэргийлэлт чухал үүрэгтэй юм.

Дэлхийн нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр хүчин чармайлтаа бодит ажил болгох, олон нийтийн үүрэг, оролцоог ХДХВ-тэй тэмцэх, мөн эрүүл мэндийн хамгаалах боломж олгодогийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.