Эрүүл мэнд

2019 онд Эрүүл мэндийн сайдын багцаас 240 сая төгрөг шийдвэрлэж өгснийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн Эрчимт эмчилгээний болон хүүхдийн гэмтэл согогийн тасгуудаа иж бүрэн шинэчилж олон улсын стандартад нийцсэн орчин бүрдүүлж чаджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр тус тасгуудын шинэчлэлтэй танилцлаа. Шинээр тохижилт үйлчилгээ хийгдсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай боксын зохион байгуулалттай болсон байна.

ГССҮТөв 24 цагийн туршид үйл ажиллагаа явуулдаг ачаалал ихтэй байдаг эмнэлэг. Эрчимт эмчилгээний тасаг нь  31 эмч ажилчидтайгаар УБ хотын 9 дүүрэг 21 аймгийн хүн амд осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг тодруулж хэлбэл жилд 400 орчим маш хүнд амь тэмцсэн үеийн хүмүүст хүргэдэг. Тэгвэл тэдэнд зориулсан олон улсын стандартад нийцсэн халдвар хамгааллаас бүрэн сэргийлэх боломжтой орчинг бүрдүүлж чаджээ.

Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлдэг Хүүхдийн гэмтэл согогийн тасаг нь өмнө нь урсгал засвар хийгдэж байсан бол энэ удаад иж бүрэн шинэчлэгджээ.

2019 онд 4 мэс заслын аргыг практикт нэвтрүүлсэн хүүхдийн тасагт Эрүүл мэндийн сайд шинэ оны эхний өдрүүдэд ирснийх тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч баярлууллаа.