О. Цогтгэрэл: Ардчилсан нам хөгжлийн төлөө ажиллах сөрөг хүчин байна

Улс төр

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр "Онц их хурал"-ынхаа талаар мэдээлэл өглөө. Удаан хугацаанд хоёр хуваагдсан байдалтай явж ирсэн нам цаашдаа нэгдмэл нэг санаатай болсон гэдгээ зарлалаа.

Сөрөг хүчин дотроо тэмцэлдэх биш эрх баригч нарын бодлогод хяналт тавих ёстой. Одоо энэ үүргээ ухамсарлаж, улс эх орныхоо төлөө ажиллах цаг болсон гэдгийг онцолсон юм.

 

11 сарын 5-нд болсон АН-ын "Онц их хурал" 100 хувийн ирцтэй явагджээ. Энэхүү хурлаар АН дотоод маргаан, тэмцлээ эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэд хэлж байна. Ийнхүү АН засаг төрийг барилцдаг, үзэл санааны шинэчлэл хийсэн намынхаа хувьд хөгжлийн төлөө ажиллах сөрөг хүчин байхаа мэдэгдлээ.

АН одоогоор 130 гаруй сум, нэг дүүрэгт засаглаж байна. Тиймээс хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, эрх баригч гишүүдтэйгээ нэгдэн ажил хэрэгч улс төрийн хүчин байхаа тодотголоо.  Мөн АН-ын удирдлагууд 2024 оны сонгууль бэлдэх хоёр жилийн хугацаагаа алдсан ч араас нь эрчтэй явна гэдгээ онцолсон юм.