ФРАНЦ: Холокостоос амьд үлдсэн өндөр настны амийг бүрэлгэсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Үйл явдал

2018 оны 3 сард 85 настай Еврей эмэгтэйг Парис дахь гэрт нь амийг нь бүрэлгэсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.

32 настай Ясин Михуб нь эмэгтэйг 11 удаа хутгалсны дараа цогцсыг нь шатаасан байна. Энэ аллага Францад олон нийтийг цочирдуулан эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан юм.

85 настай Кнолль нь Дэлхийн II дайны үед Нацистын үхлийн лагериас оргон амьд үлдсэн, дайны дараа Паркинсоны өвчнөөр шаналж байсан юм, хэрэгтэн Михубын ээжтэй нь хөрш амьдардаг байжээ.

Хэрэгтний хамсаатан 25 настай Алекст Семитизмын эсрэг үзлийг өдөөн турхирсан, дээрэм үйлдсэн хэргээр 15 жилийн хорих ял оноосон.

Шүүхээс энэ халдлагыг Семитезмын эсрэг үзлээр Еврей хүмүүст асар их эд хөрөнгөтэй байж магадгүй гэсэн таамаглалаар нуугдмал эрдэнэстэй гэсэн сэдлээр үйлдсэн гэж шүүхээс дурджээ.

Хэрэгтэнтэй цуг хэрэг үйлдсэн хамсаатны мэдүүлж байгаагаар, Михуб нь "Аллах Акбар" /Бурхан бол хамгийн агуу/ гэж хашгиран эмэгтэйг хутгалсан гэжээ.

Михуб, Алекс Карримбакус нар шүүх ажиллагааны явцад аллагад бие биенээ буруутгаж байсан.

Кноллийн үхэл нь Францад Еврей хүмүүсийг цочирдуулж, улс даяар Семитезмын эсрэг уур хилэнг төрүүлсэн байна.

Засгийн газрын сайд нар болон хэдэн арван мянган хүн Кноллийн дурсгалд дуугүй жагсаалд нэгдэн оролцжээ.

Мирей Кнолль хоёр хүүтэйгээ хамт

Кноллийн үхлээс жилийн дараа мөн 65 настай Еврей эмэгтэй Сара Халимиг Парис дахь байрнаас нь нэгэн эрэгтэй "Аллах Акбар" хэмээн хашгиран түлхсэн хэрэг гарсан байна. 

Эх сурвалж: BBC