Эрүүл мэнд

Идэр ивээлт буюу цахим орчинд Uut.mn нэрээр танигдсан тус оёдлын үйлдвэр даавуун уут, үндэсний хувцас зэргийг урладаг. Харин коронавирусын халдварын улмаас амны хаалт хомсдсон учраас үйлдвэрлэлийн нөөцөө ашиглан амны хаалт хийж эхэлжээ.  Өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн уг ажлын үр дүнгээр 30 гаруй газартай хамтран ажиллаж байна. Үйлдвэрлэсэн даавуун амны хаалтаа зах зээлд 550 төгрөгөөр борлуулахаар эмнэлгийн байгууллага, эмийн сан, төрийн зарим байгууллагуудтай хамтарч байгаа юм.   Өдөртөө 12-15 мянган амны хаалт үйлдвэрлээд ч эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас бусад үйлдвэр, цехүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Нэг удаагийн амны хаалтыг 2 цаг тутам солих шаардлагатай. Тэгвэл даавуун амны хаалтыг угаагаад  дахин ашиглах боломжтой.  Нийслэлд тун ховордсон амны хаалт хөдөө орон нутагт ч үзэгдэх төдий байгаа учраас ийнхүү үйлдвэрлэлээ нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангахад бусдыгаа гар бие оролцохыг хүсч байна. Амны хаалтны материал нөөц байгаа учраас оёдлын үйлдвэрүүдийг хүн хүч нэмж ажиллан нийгмийн хариуцлагаа сайжруулахыг ийнхүү уриаллаа.