Эрүүл мэнд

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт сэжигтэй 134 тохиолдол илэрсэн. ХӨСҮТ-өөс өгч байгаа мэдээллээр дээрх тусгаарлагдсан иргэдэд халдварын шинж тэмдэг илрээгүй гэж байна.  Мөн манай улсын бүх аймгууд коронавирусын эрсдлийн үнэлгээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж дахин хийсэн. Ингэхдээ аймгуудын хувьд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бол тэр дундаас Дорнод, Өмнөговь, Замын-Үүд, Дорноговь зэрэг аймаг,  сумд өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. 

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа албан ёсны мэдээллээр эрсдэлтэй бүс нутагт хамаарагдаж байгаа улс орон тухайн вирусыг тархалтыг цар тахлын хэмжээнд хүргэхгүй байх тал дээр анхаарч, бэлэн байдлаа хангаж ажиллахыг сануулж байгаа мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч өглөө.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ