Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдвартай холбоотойгоор ээлжит мэдээлэл хийлээ. Багануур, Баян-Өлгий, Орхон, Төв аймгийн цээл суманд сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан хянаж байсан юм. Шинжилгээний хариу гарсан байна. Эдгээр иргэдээс коронавирусын халдвар илрээгүйг мэдээллээ. Харин өнөөдөр нэмж Халдварт өвчин судлалын үндэсний төв, налайх, орхон аймагт тус бүр нэг иргэнийг тусгаарлан хянаж эхэлсэн байна. 

ХӨСҮТ: Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

Шинэ коронавирусын халдвар гараад 53 хонож байна. Өнөөдрийн байдлаар 5 тивийн 43 улсад уг өвчний  халдвар гарчээ. Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос, Иран, Италид голомтлон гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан онцоллоо. Манай улсын хувьд хамгийн сүүлд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий аймагт нэг, Төв аймгийн Цээл суманд нэг, нийт 5 иргэнийг  тусгаарлаад байсан. Сэжигтэй  гэж үзэж байсан дээрхи иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Мөн  БНСУ-аас ирсэн иргэд болох “Асралт Мед” эмнэлэгт тусгаарлагдсан 37, Улаанбаатар хотод гэрт нь тусгаарласан найм, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа нийт 51 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Асралт Мед эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс 14 хоног нь болсон учраас хөл хориог дуусгаж байгааг мэдэгдлээ.

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн мэдээлж байгаагаар БНХАУ-д  коронавирусын өвчлөл өнөөдрийн байдлаар 433-аар нэмэгдэж,  нийт өвчилсөн хүний тоо 78,497 болж, 29 хүн нас барсан байна. БНСУ 334-өөр нэмэгдэж, 1,595 болж, 1 хүн нас барсан. Ингээд нас баралт 13
Итали 75-аар нэмэгдэж, 453
Хонконг 2-оор нэмэгдэж, 91
АНУ 3-аар нэмэгдэж, 60
Бахрейн 7-оор нэмэгдэж, 33
Кувейт 1-ээр нэмэгдэж, 26
Герман 2-оор нэмэгдэж 21
ОХУ 3-аар нэмэгдэж, 5
Ливан 1-ээр нэмэгдэж, 2
Финланд 1-ээр нэмэгдэж 2
Пакистанд 2, Македон, Румын, Норвег, Гүржид нэг нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.