Эрүүл мэнд

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн. Түүний явсан газруудыг ариутгаж, уулзсан хүмүүсийг олж тогтоон шинжилгээнд хамруулаад байна. Нийтдээ 414 хүнийг сэжигтэй гэж үзсэн бол сүүлийн 8 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдлоо. Харин Франц улсын иргэний биеийн байдал хэвийн, сэтгэл санаа тогтворжсон гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Франц улсын иргэнтэй ойрын хавьтлын 414 тохиолдол байгааг олж, тусгаарлах арга хэмжээг авсан. Мөн 215 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авчээ. Өчигдөр 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдэгдсэн. Харин өнөөдөр найман хүний хариу сөрөг гарч, тухайн иргэдээс Ковид-19 илрээгүй болохыг мэдэгдлээ. Ингэснээр сэжигтэй бүх тохиолдлын хариу сөрөг гарч байна.

ОЙРЫН ХАВЬТЛЫН 215 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

1-р сарын 9-нөөс хойш нийт 1298 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан. Харин өнөөдрийн байдлаар 637 хүн тусгаарлах байруудад байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Мөн өнөөдөр Австрали, Испани, Франц улсад зорчсон гэсэн өгүүлэмжтэй Алтанбулаг дахь боомтоор орж ирсэн 13 хүнийг Дархан-Уул аймагт нэмж тусгаарлаад байна.

Тусгаарлалтад байгаа иргэдэд шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тогтмол ханялт тавьж ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай зарим иргэдийн биеийн байдлыг үзэхээр эмч томилуулан ажиллуулж байна.