Эрүүл мэнд

Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор Монгол улсын иргэн халуурсан шинж тэмдэгтэй хил нэвтэрсэн. Аймгийн онцгой комисс энэ хүнийг яаралтай тусгаарлаж, аймгаас орж гарах хөдөлгөөнийг хориглоод байна. Сэжигтэй нэг тохиолдлын шинжилгээний сорьц Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ирсэн даруйд коронавирусийн халдвартай эсэхийг тогтооно гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Гуравдугаар сарын 13,14-нд Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор орж ирсэн 59 иргэнийг тусгаарлах арга хэмжээ авсан. Эдгээр иргэдийн дунд халуурсан гэсэн оноштой нэг иргэн байсныг тусгаарлаж, ажиглалтад авсан. Мөн түүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор сорьц Баян-Өлгий аймгаас зөөвөрлөгдөн ирж байна. Шинжилгээний хариу удахгүй гарна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Д.НЯМХҮҮ: БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СЭЖИГТЭЙ НЭГ ТОХИОЛДЛЫН СОРЬЦ ЗӨӨВӨРЛӨГДӨН ИРЖ БАЙГАА

1-р сарын 9-нөөс хойш нийт 1697 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 945 иргэн тусгаарлах байруудад байна. Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг  тусгаарлах байруудад шилжүүлж, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж байна.

Ковид-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ЗӨСҮТ шуурхай ажиллаж байна. Мөн БНСУ-аас ирж байгаа онгоц, иргэдийн тээвэрлэсэн автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ