Эрүүл мэнд

ММСУХ "Морьтны хийморь" аяныг 3-р сарын 6-наас 25-ны хооронд зохион байгуулжээ. Аяны хүрээнд цугларсан 120 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 14.3 сая төгрөг, 10 мянган ширхэг амны хаалт, 10 мянган ширхэг хос бээлийг өнөөдөр хандивлалаа.

Монголын Морин спорт уяачдын холбооноос 3-р сарын 6-наас 25-ны хооронд “Морьтны хийморь” аяныг санаачлан зохион байгуулсан. Аянд Улаанбаатар хотоос гадна 21 аймаг, 33 сумдын салбар хороодууд нэгдэн оролцжээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО 14.3 САЯ ТӨГРӨГ, 10 МЯНГАН ШИРХЭГ АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙ ХАНДИВЛАЛАА

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мөн Эв санааны нэгдэл сайн дурын хандивын аяныг зохион байгуулсан байна. Энэхүү аянд салбарын 53 үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны хороодууд нэгджээ. Тэд өнөөдөр аяны хүрээнд цугларсан 14 сая 300 мянган төгрөг, 10 мянган ширхэг амны хаалт, хос бээлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 52 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа эрсдлээс хамгаалж, амны хаалт, хамгаалалтын хувцас болон нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг авах болно гэдгийг салбарын сайд хэллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ