Эрүүл мэнд

Бамбай булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Жилд дунджаар 500 гаруй бамбай булчирхайн мэс засал төлөвлөгддөг бөгөөд үүний 250-300 орчмыг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийдэг байна. Тиймээс хагалгааны дийлэнхийг хийдэг Нэгдүгээр төв эмнэлэг шинэ технологи нэвтрүүлжээ.

Сүүлийн жилүүдэд бамбай булчирхайн өвчлөл нэмэгдэх болжээ. Жилд 500 гаруй хагалгаа төлөвлөгддөг бөгөөд үүний дийлэнхийг нь УНТЭ хийдэг байна. Энэ жилээс эхлэн УНТЭ бамбай булчирхайн хагалгааг дурангийн аргаар хийх болжээ. Анхны хагалгаа амжилттай болсон бөгөөд өвчтөн эмнэлгээс гадуур хяналтад байна.

Сүүлийн үед бамбай булчирхайн өвчлөл тэр дундаа бамбай булчирхайн зангилаат эмгэг түгээмэл болжээ. Энэ өвчин нь олон талт хүчин зүйлээс нөлөөтэй. Тухайлбал удамшил, хоол тэжээл, стресс, орчны нөлөөлөл зэргээс шалтгаалдаг байна. Өвчлөл нэмэгдэж байгаагийн хэрээр эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед УНТЭ дурангийн аргаар мэс засал хийж эхэллээ.

Энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүзүү хоолойг дарсан зовиуртай, үүсгэвэртэй 37 настай эмэгтэй 1-р төв эмнэлгийн эмч нарт хандсан байна. Түүнийг бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай гэх оноштойгоор шингэнийг соруулж, дурангийн мэс заслын хийжээ. Хагалгаа амжилттай болсон бөгөөд өвчтөний биеийн байдал хэвийн, боолтоо хийлгээд явж байгаа гэдгийг хагалгаа хариуцсан ахлах эмч хэллээ.

Өвдөлт зовиур багатай, хэвтэн эмчлүүлэх хугацаа богино зэрэг олон давуу талтай энэ төрлийн хагалгааны шинэ технологи манай улсад нэвтэрсэн тул өвчтөнүүд өндөр төлбөртэй гадны улсад биш эх орондоо хагалгаа хийлгэх боломж бүрэн нээгдсэн

гэдгийг УНТЭ-ийн эмч онцоллоо.