Эрүүл мэнд

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд геомфил буюу цус бүлэгнэхгүй байх өвчлөл нэмэгдэж эхэлжээ. Биеэнд зовиур өгөхгүй ч хамраас ойр ойрхон цус гарах, биен дээр хөхрөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Залуусын хувьд энэ өөрчлөлтийг төдийлөн тоодоггүй нь өвчлөлийг хүндрүүлэх шалтгаан болдог гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар хэллээ.

Цусны олон төрлийн өвчин байдагийн нэг нь цус бүлэгнэх явц удааширсан буюу бүлэгнэхгүй байх шинжээр илэрдэг гемофилийн өвчин сүүлийн үед нэмэгдэх болжээ.

Энэ өвчинг дийлэнхдээ эрэгтэйчүүд тусдаг бөгөөд өвчтэй эрэгтэйгээс төрсөн охин өөрөө өвчлөхгүй боловч уг өвчнийг дамжуулагч болдогоороо эрсдэлтэй юм. Уг өвчний 70 хувь нь удамшидаг бол 30 хувь нь шинээр үүсдэг байна.

Удамшлын энэ эмгэг харьцангуй эрт илэрдэг. Гэхдээ тухайн хүүхдийн биеийн онцлог, эмгэгийн удамшсан байдал зэргээс хамааран хожуу илрэх нь ч бий. Илэрч гарах үндсэн шинж тэмдэг нь ялимгүй гэмтэх төдийд арьсан дор цус хурж амархан хөхөрдөг, хамраас нь цус гарах, өвдөг, тохой зэрэг том үеүдэд цус хурж аажимдаа үе мөч өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэргээр илэрдэг байна.

Хэдий чинээ эрт оношлуулах аваас эмчилгээний үр дүн сайн байдаг. Цусны өвчтэй хүмүүс аль болох бэртэж гэмтэхээс сэргийлж, биеэ чийрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ биеийн тамирын хүнд дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Арьс салст гэмтсэн үед амархан цус гоожих ба гарсан цус бүлэгнэхгүй удаан гоожиж улмаас цус багадах эрсдэлтэй байдгийг анхаарууллаа. Тиймээс дээрх шинж тэмдэгүүд илэрдэг бол гемофилийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.