Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг өгөх үүднээс ЭМДЕГ-аас хэрэглэгчтэй харилцах төвийг нээж, 1800:1363 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн.  Өмнө нь даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үйлчилгээ авах гэж төрийн байгууллагыг иргэд заавал зорьдог байсан. Тэгвэл лавлах утас ашиглалтад орсноор утсаараа асуудлаа шийдэх боломжтой болсон байна.

Шимтгэл төлөлтөөс гадна даатгалтай холбоотой бүхий л мэдээлэл, үйлчилгээг лавлах утсанд холбогдон авах боломжтой. Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах хялбар болгох үүднээс өнгөрсөн оны 12-р сард хэрэглэгчдэд үйлчлэх төвийг нээсэн байна. Иргэд ихэвчлэн хөнгөлттэй эмийн жагсаалт болон хувь хэмжээ, хаяг байршлын талаарх мэдээллийг авдаг байна.

Даатгалын байгууллагыг заавал зорьж авдаг байсан олон үйлчилгээ, мэдээллийг иргэд ийнхүү утсаараа авах боломжтой болжээ. Тиймээс сэтгэл ханамж өндөр байна гэдгээ иргэд хэлж байна.