Эрүүл мэнд

Коронавируст халдвар авах хамгийн эрсдэлтэй мэргэжлийн нэгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэрлээд байна. Эрсдэлтэй нөхцөлд сэтгүүлч, зураглаачид ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч нас барсан тохиолдол ч гадаад улс оронд байгаа юм. Тийм учраас Эрүүл мэндийн яам мэдээллийг шуурхай түгээж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг өнөөдөр шинжилгээнд хамрууллаа. Бүгд сөрөг гарсан байна.