Эрүүл мэнд

Өнөөдөр элэгний үрэвсэлт өвчин болох Хепатиттай тэмцэх Дэлхийн өдрийг дэлхий нийтээрээ "Хепатитгүй ирээдүй" уриан дор тэмдэглэж байна. Хорт хавдар нь Монгол хүний нас баралтын шалтгааны 2-р байрыг эзэлдэг бөгөөд шинээр бүртгэгдэж буй хорт хавдруудын хамгийн их буюу 40 орчим хувь нь элэгний хорт хавдар байна.

Элэгний хорт хавдрын дийлэнх нь хепатитын В, С вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлтэй холбоотой тул хепатитаас сэргийлснээр элэгний хорт хавдраас сэргийлэх боломжтой юм. Иргэн Та элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгээгүй бол заавал хийлгэж эрүүл мэндээ хамгаалаарай.