Эрүүл мэнд

"Энержи дринк" гэж та бидний нэрлэж заншсан сэргээх үйлчилгээтэй ундаа нь биед муу гэдгийг Substance Abuse and Mental Services Administration байгууллагын судлаачид тогтоожээ. Энержи дринк тогтмол уух нь аажимдаа тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь уг бүтээгдэхүүнд агуулагдах кофейн, түүнтэй төстэй нэгдлүүдийн үйлчлэлийн улмаас үүсэх ба зүрх дэлсэх, татах, цус харвах улмаар гэнэтийн үхэлд ч хүргэж болзошгүй.

Тогтмол уудаг хүмүүсийн хувьд 12-24 цагийн хооронд кофейн биеэс гарч, энэ үед кофейны хүслэн болох, толгой өвдөх, цухалдах, өтгөн хатах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Иймээс энержи ундааг болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна!

Photo credit: ABC Action News

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар