Энэтхэгийн боомтод Афганистанаас ирсэн 3 тонн героин илрүүлэн хураажээ

Үйл явдал

Энэтхэгийн Гужарат мужид явуулсан өргөн хүрээний тусгай ажиллагааны үеэр Афганистанаас ирсэн 3 тонн героин илрүүлэн хураан авчээ. Хууль бус ачааг Афганистанаас Ираны Бендер-Аббас боомтоор дамжуулан ирүүлснийг Энэтхэгийн татварын тагнуулын алба илрүүлсэн байна. Хууль бус барааны үнэлгээг 2,7 тэрбум доллар гэж тооцож байна.

Их хэмжээний хууль бус ачаа барааг тальк гэж гаалийн хуудаснаа бөглөн хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Энэтхэгийн хил гаалийн албаны тагнуулын албаны мэдээллээр героиныг хууль бус барааг Энэтхэгийн өмнөд хэсгийн Вижаявада хотын нэгэн компани импортоор оруулж иржээ. Хар тамхи, героины хууль бус наймаа эрхлэхийг завдсан хэргээр хоёр хүнийг баривчилж, өөр хэд хэдэн хүнийг, тэр дундаа Афганистаны иргэдийг хуулийн хариуцлагад татан шалгаж байна. Хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад саатуулагдсан 3 тонн ачааг дахин шинжилгээнд оруулж, зах зээлийн үнэлгээг нь нягтлах гэнэ.

Энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор Дели, Ахмадабад, Ченна зэрэг хотуудад мөн үзлэг нэгжлэг явуулж байна.

НҮБ-ын хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр Афганистан улс нь героин болон опиум буюу намуу цэцгийн тариалалтаар дэлхийд тэргүүлж, энэ төрлийн хар тамхины ургамал, олсны ургамлын нийлүүлэлтээрээ 80%-ийг нь дангаар эзэлдэг юм.

Өнгөрсөн онд Афганистаны намуу цэцгийн тариалалтын хэмжээ 37%-иар нэмэгдсэн байна.