Германд үерийн гамшигт сүйдсэн төмөр замыг сэргээн босгож, ашиглалтанд оруулжээ

Үйл явдал

Германд өнгөрсөн зун нүүрлэсэн үер усны гамшгийн улмаас их хэмжээний гамшиг сүйрэл учирч, дэд бүтэц өртөн сүйдсэн. 

Тэгвэл үер усны гамшигт нэрвэгдэн сүйдсэн Германы Ар хөндий дагуух төмөр замын шугамыг сэргээн босгох ажил амжилттай дуусчээ.

Германы баруун хэсэгт өнгөрсөн зун нүүрлэсэн гамшигт үзэгдлээс 4 сарын дараа Ар хөндий дагуух төмөр замын шугамыг сэргээн босгосон байна.

Өнгөрсөн зун үерийн хүчтэй түрлэгэд Германд бараг 110-аад жилийн өмнө байгуулсан эртний төмөр замын хэсэг урсч, дэд бүтцэд их хэмжээний хор хохирол учруулсан юм.

Германы төмөр замын салбар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас бараг тэрбум 500 гаруй сая еврогийн алдагдал хүлээжээ. Тэгвэл гамшигт үзэгдэл нүүрлэснээс хойш 4 сарын дараа төмөр замын энэ хэсгийг бүрэн сэргээн босгож, эхний галт тэрэгнүүд зорчиж эхэлсэн байна.