НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хямралын асуудлаар тусгай чуулган хуралдуулна

Улс төр

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хямралтай холбоотой асуудлаар тусгай чуулган хуралдуулах шийдвэр гаргалаа.

Аюулгүйн зөвлөлийн гишүүн улс орнууд Ерөнхий ассамблейн чуулган хуралдуулах шийдвэр гаргаж, дэмжсэн байна. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ням гарагт хийсэн хуралдаанаараа Украины асуудлаар Ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдуулах тухай 2623 дугаар тогтоол баталжээ. Аюулгүйн зөвлөл сүүлийн 40-өөд жилд анх удаа ийм тогтоол батлан гаргасныг онцолж, энэ талаар мэдээлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украинд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнгөрсөн баасан гарагт шуурхай хуралдаан явуулсан ч Оросын тал хориг тавьсан учраас тогтоолын төсөл баталж чадаагүй юм. Улмаар Ерөнхий ассамблейг хуралдуулах тухай санал гарган, санал хурааж, 11 улс орон дэмжин, Хятад, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират гэсэн 3 улс түтгэлзэж, ОХУ эсэргүүцсэн байна.