БНХАУ-аас Украинд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Үйл явдал

Украины Улаан Загалмайн нийгэмлэг БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ. Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Украинд 5 сая юанийн үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж илгээжээ. 

Украины Улаан Загалмайн нийгэмлэгийн тэргүүн Елена Стокоз Хятадын талд талархал илэрхийлэн, Украинд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газруудад цаг алдалгүй хуваарилан өгч байгаа гэж мэдэгдсэн байна.

Хятадын тал Украинд хоол хүнс, эрүүл мэндийн багц зэрэг нэн шаардлагатай зүйлсийг тусламж болгон илгээжээ. Түүнчлэн дулаан хөнжил, хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээний зүйлс илгээсэн байна. Украины Улаан Загалмайн нийгэмлэг улсынхаа 24 муж тойрогт хүрч ажиллаж байгаа гэнэ.