Оросын цэргийнхэн Киев мужийн хот суурингуудад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Үйл явдал

Оросын цэргийн хүчин Украины Киев мужийн иргэдэд зориулан хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Оросын цэргүүд Киев мужийн Бородянский дүүргийг иргэдэд зориулан 40 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаа бараа хүргэсэн байна. 

Оросын цэрэг армийнхан тэдний хяналтад ороод байгаа Украины Киев мужийн хот суурин газруудад хүмүүнлэгийн тусламж хүргэж байна. Эдгээрийн дотор хоол хүнсний зүйлс, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүн байгаа юм. Оросын талаас үзүүлж байгаа тусламжийн ачаа бараанд түүнчлэн гурил будаа, мах махан бүтээгдэхүүн, лаазалсан загас, чихэр амттан, мөн цэвэр ус багтаж байна.