Британийн иргэн Иран Улсад 6 жил хоригдсоны дараагаар Лондон хотноо эргэн иржээ

Улс төр

Британийн иргэн Назанин Загари-Рэтклифф Иран улсад 6 жил хоригдсоны дараагаар Лондон хотноо эргэн иржээ. Thomson Reuters хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг 2016 оны 4-р сард Тегераны олон улсын нисэх буудалд саатуулсан юм. 

Назанин Загари-Рэтклифф нь Их Британи болон Ираны давхар иргэншилтэй юм. Түүнийг Тегеранд эцэг эхээ эргэн очоод Британи руу буцах үед нь саатуулан баривчилсан байна. Ингэхдээ Ираны эрх баригчид Назанин Загари-Рэтклиффыг улс орных нь эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулж, Барууны тусгай албадуудтай хамтран ажиллаж, улс оронд төрийн эргэлт хийхэд оролцсонд буруутгажээ.

Улмаар эмэгтэйд 5 жилийн хорих ял оноож, ялын хугацаа нь дуусгавар болсны дараа Ираны төр засгийн эсрэг өдөөн хатгасан үйлдэл гаргасанд буруутган дахин нэг жилийн хорих ял оноожээ. Назанин Загари-Рэтклифф түүнд тулгасан хэргийг хүлээн зөвшөөрөөгүй ч ялаа бүрэн эдэлсэн байна.